22 June 2009

Талын Монгол айл буюу Зочломтгой Монгол зан


Талын Монгол айл тайван амгалан” гэсэн дуу нь Төрийн соёрхолт зураач Д. Чүлтэмийн “Талын айл” гэдэг зурагтай агаар нэгэн. Зурагт Монгол тал нутгийн үзэсгэлэн, амьдрал ахуй, төрх байдлыг уран зургийн гайхашигаар дахин давтагдахгүйгээр харуулсан байдаг гэж мэргэд хэлдэг. Магадгүй эрч хүч, хөгжил дэвшил, мэдээллийн эрин үеийг мэдэрсэн зарим нэгэнд энэ зураг дэндүү уйтгартай мэт сэтгэгдэл төрүүлдэг байх. Зурагтаар рекламддаг даа “ би нөхөр болох хүнээ Уба бишээ ахаа гэдэггүй би газар шилгээж цунами болдоггүй цул газар амьдардаг” гээд нэг залуугийн хэлээд байдгаар монгол хэмээхийг ойлгож болох юм шиг санагддаг бөгөөд Монголын түүхийн нэгэн үеийг маш энгийнээр ойлгочихмоор санагдаад байдаг юм.
Монголчуудын аж төрөх ёс, оршин хөгжих нь нүүдлийн соёлтой салшгүй холбоотой . Тэрхүү яагаад нүүдэл хийдэг тухай нийтлэлч Б. Баабар XX зууны Монгол” бүтээлдээ " ... Өнгөцхөн харахад.. малаа дагаад нүүгээд байдаг боловч үнэндээ уур амьсгалын зөрүү нь +-100 градус байдаг Төв Азийн эрс тэс уур амьсгалын зөрүүг багасгах гэж нүүдэг . " гэсэн нь зөв тодорхойлолт болжээ. Өдгөө ч зун нь сэрүүн газар, өвөл нь дулаан нөмөр бүсэд нутаглан нүүдэг. Ийнхүү хэдэн зуунаар мал ахуйгаа эрхлэн нүүдэллэн ирсэн нь Монгол гэсэн өвөрмөц үндэсний соёл, зан заншилыг бий болгожээ.
Монгол хүнд байдаг нэг сайхан чанар бол зочломтгой зан. Тэртээ зуунд Монгол ирж байсан Марко Пологоос эхлээд өнөөг хүртэл Монголтой нөхөрлөсөн харийн бүгд зочломтгой сайханыг магтаагүй өнгөрсөн нь үгүй. Магадгүй харь орны соёлд уусаж тэдний оршихуйг шүтсэн хэн нэгэнд тэрхүү бурууд нь бас зочломтгой сайхан байж болох юм. Тэдний бөхөлзөн тонгойдог, сайхан инээдэгийг нь хэн нэгэн магтаж байхыг би лав дуулаагүй.
Монголчууд яагаад зочломтгой зантай болсон юм бэ гэвэл энгийнээр мөнөөх нүүдлийн ахуйтай холбож тайлбарлаж болох. Хаяа айл, хот айл, саахалт айл, гэх мэтээр хол ойрын багцаалах хэмжигдэхүүн байдаг даа. Хөдөөний зарим хүнээс газар орон хаана байдаг талаар асуухад энүүхэндээ саахалтын зайтай гэж хэлэх ба тэр нь нэг гүвээ, уул даваа гээд ямар ч байсан бараа нь харагдахгүй газар байсан болохыг мэдэх болно. Бидний нүүдлийн оршихуй эртнээс ийм байсан бөгөөд энэ нөхцөлд зорчиж зорьсон газраа хүрэхэд нэн бэрх. Алс хязгаар нутагт очихоор явахдаа төөрч будилах зэрэг асуудал одоо ч байдаг. Тэр ч байтугай би нутагтаа төөрч байсан удаатай. За тэгээд будилж яваад нохойн дуу сонсож айлын бараа харагдвал шууд л нохой хорио гэж хэлээд нөгөө айлдаа яваад орчихно. Монголчууд бид цаг улирал, хийж байгаа ажил төрөл зэрэгтэй нь уялдуулаад ерөөл бэлэгдэл хослуулаад мэндлэх уулзах ямар гайхамшигтай уламжлалтай юм бээ. За тэгээд ядарч яваад арайхийж олсон айлдаа сайхан мэндлээд орвол галаа түлж сайхан хооллож ундлах зуураа " За" хаанаас хаа хүрч явна нутаг орон хаанав, нэр алдар хэн билээ" гэхчилэн далан асуулт асуудгийг монгол хүн л бол мэднэ дээ. Яг эндээс харахад нэг талаас хол газар аялж ядарч яваа хүн айл амьтан бараадан амарч тухлахыг бодно. Нөгөө талаас тэрхүү айлынхан хол ойрын сураг ажиг сонсохын тулд тэрхүү гийчинг хоол унд, амарч тухлах нөхцөлөөр хангах хэрэгтэй болно. Энэ нь эцсийн дүндээ мэдээлэл авч байгаа нэг хэлбэр бөгөөд тэрхүү зочины явсан нутаг орны тухай мөн өөрийн мэдээгүйг мэдэх бөгөөд дараа нь тэрхүү хүний үгийг хаяа, саахалт айлынхандаа дамжуулна. Нарийн ажиглавал Монголчууд бидний зочломтгой болсоны цаад учир нь ийм бөгөөд гадны хүн харахаараа л юу байдагаа бариад долигоноод байдаг гэж бодвол эндүүрэл шүү. За тэгээд цааш мөхөс миний ухаан дутаж байна. өөрийн бодол санаанаас ургуулаад л ийн бодлоо.
Харин харамсалтай нь мэдээллийн технологийн хөгжил, нийтлэгшин даяаршихын нөлөөгөөр зочломтгой сайхан зан чанар үгүй болно гэдэгтэй би 100 хувь санал нийлж байна. 1990 ээд оноос 10 жил хэртэй Монгол хүний мөс чанар алга болж байна гэхчилэн яридаг байсан. Одоо хайлаад дууссан болохоор Монгол хүниий мөс чанар энэ тэрээ ярих бол мангар тэнэгээрээ дуудуулах болно. Бага хүүгийн хэлснээр даяаршилын эсрэг дангааршилалыг баримтлан сайхан Монгол үндэстэнийхээ өв уламжлалыг хадгалан үр хойчдоо өвлүүлэх юмсан даа харамсалтай нь оройтжээ. БАЯРТАЙ ЗОЧЛОМТГОЙ МОНГОЛ ЗАН МИНЬ ЭЭ
Талын Монгол айлыг энд дарж сонирхоорой
Reblog this post [with Zemanta]

2 comments:

MAZ said...

Hi, how u doin admin,
I believe u are a fan of Mongolian and Hazaras!
Well i glad we have an acceptance from u regarding our race "HAZARA".
I am grateful for u'r lovely comment.
Sorry i can't read u'r blog or other wise i could have read it.

HAZARA NEWS WA
www.hazarawa.blogspot.com
Hazar Times
www.hazaratimes.blogspot.com

KIND REGARDS
MAZ

Anonymous said...

Д биш Н.Цүлтэм юм шүү