18 June 2009

Нутгийн тухай дурсамж

Нутгийн тухай хүүрнэл- 1 үүссэн түүх

Би гэж амьтан хэзээ мэдээ орсноо сайн санадаг гэж яриад яахав. Гэхдээ Зургаагийн газрын бургас, гол, халуун хайрга, зангуу, шумуул, тарвас, шуурга, Улаан богоч гээд дэлхийн хаана ч баймааргүй, гольфын зүлэгч багадхаар тийм сайхан зүлэгтэй зуслан, аавынхаа ардуур дугуйтай явж байгаад хөлөө хавчуулсан, Улаан богочийн усанд сууж боов дүрж иддэг, ээжийнхээ нуруунд үүрүүлдэг, улаан тэнэг эрх амьтан байснаа л санаад байх юм. Миний аав ээжийн намайг үүрч эрхлүүлдэг байсан тэр хайр шиг миний нутаг намайг яг тэгж хайрласан юм шиг санагдаад нутгийнхаа тухай жаахан дурсамж халтартуулж бичихийг оролдъё.

Миний аав ээжийн намайг эрхлүүлж үүрч хүн болгосонтой адил нутгийн минь уулс ус ургамал бүгд намайг хүн болгож өгчээ. Даанч өөрөө хар толгойгоо даан аав ээж нутаг орноосоо ойн гарахдаа хичнээн эрх залхуу арчаагүй байснаа ухаарч явна даа. За энэ яахав нутгийн тухай бичий. Манай сум хэдэн онд байгуулагдсан яаж байгаад миний мэдэх Буянт болчихвоо гэх зэргийг бага сага судаллаа л даа. Гэхдээ сайн судлах хэрэгтэй юм байна шүү гэдгийг нутгийн ухаант мэргэн ах дүү нартаа захижийн шүү.

Манай сумын үүслийн тухайд 1923 онд шинэ засаг захиргааны хуваариар Чандмань уулын хошуунаас Ханхөхий уулын хошуу (Мянгад), Наранхайрхан уулын хошуу (Манай сум) болгон хуваасан (энэ тухай улсын төв архивд дэвтэрлээстэй байгаа товчхон нь Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд баруун хязгаарын хєдєлмєрчдийн тєлєєлєгчдийн анхдугаар хурал "Дєрвєд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын Тєгс Буянтхан уулын, Баян Мандал уулын, Хєхvй уулын Наранхайрхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хушуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.) тэр үеэс эхлүүлэн авч үзвэл зүйтэй мэт. Зарим нэг нь 500 тариачины үеэс, Зах наймын үеэс эхлүүлнэ гэдэг боловч энэ нь засаг захиргааны нэгж биш, ажил үүргийн зохион байгуулалтаар нэгтгэсэн нэгдэл байсан болов уу сайн мэдэхгүй байна оо. Манай сумын ойгоор сургуулийн захирал байсан Нохойжавын ахын маань гаргасан ном сүрхий сайн ном болсон шүү. Тэрнээс өмнө Тэгшбуянт гуайн Тунгалаг Буянтын Хүүхдүүд гээд нэг сайхан ном байдаг тухай яридаг боловч олж уншиж чадсангүй ээ. Ямартай ч Мянгад сум 2003 онд 80 жилээ хийсэн, ( Мянгад, Чандмань, Эрдэнбүрэн, Жаргалант сумууд 80 жилийнхээ ойн баярыг нэг онд багтаан хийсэн санагдах юм) харин манайх 2006 онд хийсэнийг бодоход (Ерөнхийлэгч асан Н. Энхбаяр түүхт 80 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлсэнийг энд дарж уншиж болно) 1926 онд байгуулагдсан юм байлгүй дээ. Зарим дээр нь 1931 онд сум байгуулагдсан гэж байхын тэгвэл 2011 онд түүхт 80 жилийнхээ ойг хийхнээ. За тэгээд нутгийн тухай хүүрнэх амьд түүх болсон буурлууд маань энхжингийнхээ орон луу явсаар л байна шүү. Амжиж асууж аваарай би нутагтаа очвол сайхан буурлуудаасаа асуух юм их байна оо. Их л хожуу ухаарлаа. Ширчинжав ах, (Хайрт, Баярлах нарын аав) Түвдэн ах (Матын Жагаа багшийн аав) гээд олон бий шүү нутгийн ах дүү нар сайн хууч хөөрч юу болж байсан бүтээж байсаныг нь сайн асууж аваарай. Тэгээд манай сум тэрнээс хойш Багалзуур, Цагаан гол, Аймгийн цэргийн ангийн ард, байж байснаа 1979 онд хуучин МААМ станц байж байгаад Буянт тэжээлийн аж ахуй байгуулагдаж тэнд хүн олноор суурьших болсоноор Буянт сум одоогийн байгаа Зургаагийн газарт байрлах болж одоогийн Буянт сум байгаа юм байнаа. За буруу ч байж магадгүй шүү өөрийн сонссон дуулсаныг л бичлээ. Манай сумын тухай мэдээллийг энд дараад авчихоо

Мөнгөн давалгаа хаялсан гээл манай нутгийнхан Ховд даяараа сүлд дуу болгон дуулдаг төдийгүй өвгөн сэтгүүлч А. Дандий-Ядамын бичсэнчлэн "Буянт цэнгэг боргио, булингартаа нь үгүй тунгалаг, далан түмэн харгиа нь, далдраа нь үгүй өнгөлөг, домогт "хар ус нуур"-таа, долгио татанхан дуулна уу, галбир тоо чээжиндээ гавъяа нэмэнхэн дуулна уу" гэдгээр дараагийн хүүрнэл БУЯНТ ГОЛынхоо тухай хүүрнэх болноо.

1 comment:

Anonymous said...

Hi andaa. Chi mundag bn shuu. blog neechiheed naizdaa heldeggui. Ih dajgui bolj.tegeed urgeljluuleed bicheerei.Amjilt. Bagiin naiz Z